Сүүлд шинэчилсэн: 2026 оны 7 сар
Aicargo (aicargo.mn) нь "Бизнес интеллижэнс" ХХК-ийн хөгжүүлсэн, карго тээврийн компаниудад зориулсан ачаа бүртгэл, хяналтын үүлэн систем юм. Карго компани бүр өөрийн дэд хаяг (subdomain) дээр тусгаарлагдсан орчинд ажиллана.
Шинэ карго бүртгүүлснээс хойш 30 хоногийн турш үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглана. Туршилтын хугацаанд картын мэдээлэл шаардахгүй бөгөөд ямар нэгэн төлбөр автоматаар үүсэхгүй.
Туршилтын хугацаа дууссаны дараа үйлчилгээний хураамж сарын 50,000 төгрөг байна. Төлбөрийг банкны шилжүүлгээр урьдчилан төлнө. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үйлчилгээг түр хязгаарлаж болно.
Карго компанийн оруулсан бүх өгөгдөл (ачааны бүртгэл, хэрэглэгчийн мэдээлэл, үнийн мэдээлэл) тухайн карго компанийн өмч байна. Үйлчилгээг зогсоох тохиолдолд өгөгдлөө Excel хэлбэрээр татаж авах хүсэлт гаргаж болно.
Хэрэглэгч өөрийн нэвтрэх мэдээллийн нууцлалыг хамгаалах, системд үнэн зөв мэдээлэл оруулах, бусдын эрхэд халдахгүй байх үүрэгтэй. Системийг зүй бусаар ашиглах, хууль бус үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.
Бид үйлчилгээний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахын төлөө ажиллана. Гэсэн хэдий ч техникийн саатал, гуравдагч этгээдийн үйлчилгээний доголдлоос үүдэн гарах шууд бус хохирлыг хариуцахгүй.
"Бизнес интеллижэнс" ХХК · Утас: 85205258