Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 7 сар

1. Ямар мэдээлэл цуглуулдаг вэ

Бүртгэлийн үед: нэр, утасны дугаар, и-мэйл хаяг. Систем ашиглах явцад: ачааны трак код, статус, төлбөрийн дүн зэрэг үйл ажиллагааны өгөгдөл. Нууц үгийг шифрлэсэн (bcrypt) хэлбэрээр хадгална — бид таны нууц үгийг харах боломжгүй.

2. Мэдээллийг хэрхэн ашигладаг вэ

Цуглуулсан мэдээллийг зөвхөн үйлчилгээг ажиллуулах зорилгоор ашиглана: ачааны хяналт, мэдэгдэл илгээх, нэвтрэлт баталгаажуулах. Таны мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд худалдахгүй, дамжуулахгүй.

3. Өгөгдлийн тусгаарлалт

Карго компани бүрийн өгөгдөл системийн түвшинд тусгаарлагдсан — нэг каргогийн админ өөр каргогийн хэрэглэгч, ачааны мэдээлэлд хандах боломжгүй.

4. Хадгалалт ба хамгаалалт

Өгөгдөл олон улсын дата төвүүдэд шифрлэгдсэн холболтоор (HTTPS) дамжиж, тогтмол нөөцлөгдөнө. Нэвтрэлтийн оролдлогод хязгаарлалт тавьж, эрхийн түвшин бүрд хандалтыг шалгадаг.

5. Таны эрх

Та өөрийн мэдээллээ харах, засах, устгуулах хүсэлт гаргах эрхтэй. Хүсэлтээ доорх холбоо барих сувгаар илгээнэ үү.

6. Холбоо барих

"Бизнес интеллижэнс" ХХК · Утас: 85205258

Үйлчилгээний нөхцөл →